@thebusymomdiarybyurankholb6692
  @thebusymomdiarybyurankholb6692
The busy mom diary by Urankholboo | The Busy Mom Diary By Urankholboo Part45 @thebusymomdiarybyurankholb6692 | Uploaded June 2019 | Updated October 2024, 25 minutes ago.
Цэцэг шиг хөөрхөн үзэгчиддээ зуны нарлаг өдрийн мэндийг хүргэхийн ялдамд тэмдэглэлийнхээ шинэхэн дугаарыг хүргэж байна. Эх хүн ээж хүн болсоны бас нэгэн бахархал болсон баярт сайхан өдрийнхөө гэр бүлийн хором мөчүүдийг та нартайгаа хуваалцаж энэхүү влогтоо багтаасан байгаа. Надтай хамт энэ л өдөр одонгоо гардаж авсан бүх сайхан ээж эмэгтэйчүүддээ дахин баяр хүргэе.

Аав ээжийхээ хайрын гэрч болж, бидэндээ заяасан амьдралын зорилго зориг минь болон мэндэлсэн 5 бяцхан сахиусан тэнгэрүүддээ баярлалаа. Үр хүүхдүүдээ өсгөхөд төдийгөөс өдий хүртэл үргэлж хамт байдаг хайрт аав ээж нартаа баярлалаа. Цаг наргүй энэ их ажилд минь гар бие тусалдаг эгч дүү нартаа баярлалаа. Баяр гуниг бүхнийг минь хуваалцдаг үзэгч найз хөөрхөн ээж бүсгүйчүүд охидууддаа баярлалаа.

Дээл хувцасыг минь бүхий л ур ухаанаа гарган урласан найз дизайнер Noyon Kadr таа баярлалаа. Харин дээлнийхээ дотуур Merrige даруулгаа өмссөн нь биеийг минь маш цэгцтэй сайхан харагдуулж байсан. Миний байнгын хэрэглээ болсон Merrige Mongolia галт уулын чулуутай эрүүл мэндийн хамгийн нимгэн хөнгөн, өмсөхөд маш эвтэйхэн даруулга шүү. Зун цаг халуун дулаанд халууцна даруулга зүүхгүй гэлгүйгээр жилийн 4 улиралд та нар минь өдөр бүр өөрт таарсан даруулгыг байнга зүүж биеэ цэх сайхан авч явж байгаарай.
Энэ дугаарын азтандаа ч бас би энэхүү гайхамшигт даруулгыг бэлэглэх болноо. Merrige Mongolia маань 3 салбартай болсон байгаа шүү

-Галлериа салбар, Сүхбаатрын талбай, Central Tower 5 давхар 510 тоот
-Зүүн 4 зам Соманг Плаза 5 давхарт
-Баруун 4 зам Max Mall 1 давхарт 109
Харилцах утас 94495006

Уг нь энэ бол хамгийн үнэнчээр эзэндээ ирдэг хахуульгүй арын хаалгагүй шагнал. Гэвч зөвхөн мөнгө төлсөн болон олны танил хүмүүс төрийн ордонд ерөнхийлөгчөөс гардаж аваад жирийн иргэд дүүрэг хорооноос авлаа. 3 сая төгрөг төлдөг гэнэ. Энэ хүүхэн өөрөө тээж төрүүлээгүй хүүхдүүдтэй байж одон авлаа гэх мэтээр эдгээр өдрүүдэд сошиал ертөнцөөр багагүй цуурлаа. Би яаж материалаа бүрдүүлж ямар журмаар авах ёстой тэр л зарчмын дагуу авах ёстой шагналаа авсан болохоос мөнгө төлж арын хаалгадаж аваагүй гэдгээ бас албан ёсоор мэдэгдэх нь зүйтэй байх гэж бодож байна.
The Busy Mom Diary By Urankholboo Part45The Busy Mom Diary by Urankholboo part5The Busy Mom Diary by Urankholboo part23The Busy Mom Diary by Urankholboo part1The Busy Mom Diary By Uranklholboo Part44 (Охидын баллет, Гэр бүлийн элч, Номын баяр Амай, Эко тор)The Busy Mom Diary by Urankholboo part10The Busy Mom Diary by Urankholboo part27The Busy Mom Diary by Urankholboo part15Экстрим аялал сонирхдог ээжүүд, охид бүсгүйчүүд маань байна уу 🪂🏂🤺🏇🏻😇 PART 52The Busy Mom Diary by Urankholboo part26The Busy Mom Dairy By Urankholboo Part39The Busy Mom Diary by Urankholboo Part33

The Busy Mom Diary By Urankholboo Part45 @thebusymomdiarybyurankholb6692

SHARE TO X SHARE TO REDDIT SHARE TO FACEBOOK WALLPAPER