@thebusymomdiarybyurankholb6692
  @thebusymomdiarybyurankholb6692
The busy mom diary by Urankholboo | The Busy Mom Diary by Urankholboo Part33 @thebusymomdiarybyurankholb6692 | Uploaded December 2018 | Updated October 2024, 2 hours ago.
Сайн уу, хонгорхон хөөрхөн охид бүсгүйчүүд минээ! Энэ удаагийн тэмдэглэл маань хүрэх өдрийн халуун мэндийг та нартаа хүргэж байна. Шинэ оноос өрсөж олон олон охид бүсгүйчүүд, найз ээжүүд та нарыгаа баярлуулах гэсэн чин хүслээр жигүүрлэн "Завгүй ээж" нь хичээсээр л байгаа шүү. За тэгээд влогтойгоо хамт байж хэсэгхэн хором ч гэсэн элдэв хов жив, улс төр, болохгүй бүтэхгүй байгаа сөрөг бүхнээс ангид байдаг ээжүүд бүсгүйчүүдийн гэгээлэг ертөнцөөр аялаад шинэ соргог мэдээллүүдээр цэнэглэгдээрэй. Энэ удаа эмзэг харшилтай цаашлаад батгатай, түүнийгээ яаж арчилж юу хэрэглэж хаана хандахаа мэдэхгүй байгаа бүх хүнд зориуллаа.

12,1 сар хэдий хүйтэн ч гэр бүлийн маань хувьд тэр чигтээ л баярын уур амьсгал орсон долоо хоног бүр хэн нэгний маань төрсөн өдөр болсон үнэхээр сайхан өдрууд ар араасаа хөвөрсөн сарууд болдог. Эхлээд нөхрийн маань төрсөн өдөр болно, өнөөдөр хөөрхөн жаахан охин Амичка минь мэндэлсэн өдөр, төд удалгүй ихэрүүд маань 1 ой хүрнэ дараа нь миний өөрийн төрсөн өдөр гээд нас нэмсэн баярт өдрүүд өрнөдөг юм. Энэ сард төрсөн өдөр нь тохиож буй хүн бүрт чин сэтгэлээсээ баяр хүргэе! Бас өнгөрсөн долоо хоногт том охины маань сургуулийн шинэ жилийн концерт боллоо.

Ану хүүхдүүддээ ямар витамин өгч байна? Бүжкагийн витамины зургийг харуулаач гэж олон ээжүүдээс маань pm ээр зурвас ирдэг. Хэрвээ та тэгж асууж байсан хүмүүсийн нэг бол дэлгэцэндээ ойртоорой.

Эмзэг харшламтгай арьстай бяцхан үрстэй ээжүүд, мөн жирэмсэн хөхүүл эхчүүд маань гоо сайхан арьс арчилгаандаа юу хэргэлэхээ олж яддаг шүү дээ. Би ч бас 2 ихэртээ юу хэргэлвэл харшил үүсгэхгүй байх вэ гэж байнга толгойгоо гашилгаж явдаг ээжийн хувьд нэгэн шинэ нээлт хийсэндээ баяртай байгаа. Энэ бол Австрали улсын стандарт бүхий Органик бүтээгдэхүүнүүдтэй Kangaroo Mommy дэлгүүр байгаа шүү. Kangaroo Mommy Beauty Албан Ёсны Хуудас тай нэгдээрэй. Албан ёсны дэлгүүр нь Улаанбаатар их дэлгүүрийн В1 давхарт, мөн Зайсан Стар их дэлгүүрийн 3 давхарт тус тус байгаа шүү.

За мөн батга батгашилт арьсны асуудал өөртөө итгэх итгэлийг тань үгүй хийгээд байгаа юм биш биз? Тэгвэл би нь энэ удаа та нартаа зориулж батга эмчилдэг Орхон нэрээр өргөмжлөгдсөн нэгэн сайхан эгчийхээ салон дээр очиж уулзалдсан байгаа. Orhon Beauty salon маань алдарт Carecella брендийн эко бүтээгдэхүүнүүдийг онцлон үйлчилгээндээ нэвтрүүлсэн байна.
The Busy Mom Diary by Urankholboo Part33The Busy Mom Diary by Urankholboo part13The Busy Mom Diary By Urankholboo Part50The Busy Mom Dairy By Urankholboo Part40Эх үрсийн баярт зориулсан тусгай дугаар Азтан+БэлэгThe Busy Mom Diary by Urankholboo part20The Busy Mom Diary by Urankholboo part17Yummy TimeThe Busy Mom Diary by Urankholboo Part35The Busy Mom Diary by Urankholboo part28The Busy Mom Diary by Urankholboo part11The Busy Mom Diary by Urankholboo part14

The Busy Mom Diary by Urankholboo Part33 @thebusymomdiarybyurankholb6692

SHARE TO X SHARE TO REDDIT SHARE TO FACEBOOK WALLPAPER