@thebusymomdiarybyurankholb6692
  @thebusymomdiarybyurankholb6692
The busy mom diary by Urankholboo | The Busy Mom Diary by Urankholboo Part35 @thebusymomdiarybyurankholb6692 | Uploaded January 2019 | Updated October 2024, 4 hours ago.
Дагаж байгаа
Шинэ оны шинэхэн өдрийн халуун мэндийг та нартаа хүргэж, өнгөрсөн оны үйл явдлуудаар дүүрэн сүүлийн дугаараа хүргэж байна. Бүгдээрээ халуун бүлээрээ ширээгээ тойроод сайхан баярлацгааж шинэ оноо инээд хөөр аз жаргал дүүрэн угтан авцгаав уу? Олон олон баярт уригдаж Завгүй ээж нартаа олон сайхан хүмүүсээр мэндчилгээ хүргүүлсэн байгаа шүү.

Том охины маань үүдэн шүд харлаж хорхойтож эхлээд ээж охин 2 шинэ оноос өмнө шүдний эмнэлэг зорьсон байгаа. Харин зорьж очсон Prodent dental clinic эмнэлэг маань шүдний гажиг заслаар нарийн мэргэшсэн чадварлаг хамт олон байлаа. Шүд эрүүл бол бие эрүүл гэж боддог байсанаас гажиг засал хүний гоо сайхан хийгээд нүүрний зөв бүтэц цаашлаад хоол боловсруулах эрхтэнд хүртэл ямар чухал нөлөө үүрэгтэйг мэдэж авлаа. Гол нь аппарат тавиулах шаардлагатай байдаг ч санхүүгийн хувьд нэг дор энэ их хэмжээний мөнгөөр тавиулах эцэг эхчүүдэд хүндрэлтэй тулгамдсан асуудал болдог. Тэгвэл маш хэрэгтэй, хөнгөлөлттэй нөхцөлөөр 13аас 18 насныханд шүдний гажиг заслын аппарат тавьж өгч эмчлэх үйлчилгээг анх удаа нэвтрүүлсэн юм байна шүү. Харин та влогоо үзээд миний "Завгүй Ээж" нартаа барьж байгаа 1,300,000 төгрөгийн бэлгийн эзэн болоорой. Харилцах утас 77012828

1000 ээж баярлуулах аян маань үргэлжилсээр байгаа шүү манайхаан
Би энэ удаа ЭХЭМҮТ буюу бид бүгдийн нэрлэж заншисанаар Эх Нялхасруу өвлийн өвгөн аавын хамтаар очиж дөнгөж нярайлсан ээжүүд болон бяцхан үрсүүдэд бэлэг гардууллаа.1000 ээж баярлуулах аянд маань нэгдсэн Баясах Хульж ХХК SIESTA Organic брендийн хамт олондоо маш их баярлалаа.
Миний хувьд яг өдийгөөс 1 жилийн өмнө ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг ийн чадварлаг эмч баг хамт олны ачаар 2 ихэр охиноо эсэн мэнд өлгийдөн авч байсан болохоор энэ эмнэлэгтээ байнга баярлаж талархаж эмч сувилагч нарыг нь хайрлаж хүндэлж нөр их хөдөлмөрийг нь биширч явдаг юмаа. Баярлалаа ЭХЭМҮТ

Энэ удаа та нартаа би бас нэгэн эко бүтээгдэхүүнийг танилцуулсан байгаа. Энэ бол Сера давирхайн бохь. Дээр үед ээж аавууд маань давирхай, замын хар зажилдаг байсан гээд ярьдагдаа. Сибирийн хар модны давирхайгаар хийсэн энэ бохь нь нойр булчирхайн үрэвсэл, ходоодны хеликобактерийг хүртэл эмчилдэг юм байна. Ердийн бохь нь хүний биед аюулт өвчин үүсгэгч хамгийн хортой бодисуудын нэгдэл бөгөөд найрлаганд нь сор­битол E420, ксилитол, ман­нитол E421, мальтитол, бохины үндэс, глицерол, байгалийн болон хиймэл амт оруулагч, аспартам E951 -ацесульфам, будагч бодис, техникийн ионол, хүчил агуулагддаг байна. Иймээс бүгдээрээ ердийн бохьны хэрэгцээгээ аль болохоор багасгаж, цэвэр давирхайн бохийг өргөнөөр хэрэглэж эхэлцгээе! Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Сера Монголиа хуудаснаас аваарай. Би Effes supermarket аас 1800 төгрөгөөр худалдаж авсан байгаа.
The Busy Mom Diary by Urankholboo Part35The Busy Mom Diary by Urankholboo part28The Busy Mom Diary by Urankholboo part11The Busy Mom Diary by Urankholboo part14The Busy Mom Diary by Urankholboo Part37The Busy Mom Diary By Urankholboo Part48BUSY MOM OF DIARY 54The Busy Mom Diary by Urankholboo Part34

The Busy Mom Diary by Urankholboo Part35 @thebusymomdiarybyurankholb6692

SHARE TO X SHARE TO REDDIT SHARE TO FACEBOOK WALLPAPER