@thebusymomdiarybyurankholb6692
  @thebusymomdiarybyurankholb6692
The busy mom diary by Urankholboo | The Busy Mom Diary by Urankholboo Part34 @thebusymomdiarybyurankholb6692 | Uploaded December 2018 | Updated October 2024, 5 hours ago.
Сайн байцгаана уу "Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл" -ийн үнэнч үзэгч найзууд, ээжүүд охид бүсгүйчүүдээ. Та нартайгаа би нь энэ тэмдэглэлээрээ дамжуулж уулзаад даруй 34 дугаар болжээ. Өнгөрсөн долоо хоног маш завгүй өнгөрлөө. Олон сайхан баяр ёслолд уригдлаа.

Энэ удаагийн дугаараасаа эхлээд Busy Mom vlog "1000 Ээжийг баярлуулах аян" эхлүүлсэнээ албан ёсоор та нартаа дуулгахдаа таатай байна. Хүсэлтийг минь хүлээж авч надтай хамтран ажиллаж ээжүүд бяцхан үрсүүдэд маань хамгийн хайр шингэсэн бэлгийг харамгүй бэлэглэж байгаа Цахиур Төмөр Групп, Himalaya Mongolia -даа хязгааргүй их баярлаж байна. Бид эхний ээлжийн бэлгээ ууган амаржих гэдэг утгаараа 1-р төрөх буюу Нийслэлийн Өргөө Амаржих Газар аас эхлүүлсэн байгаа.

Миний хувьд эрүүлээр жингээ барьж галбирлаг харагдах нь энэ 12 сард маш чухал байдаг. Олон олон баярт уригдаж янз бүрийн хоол унд идээд жин нэмэх, ходоод өвдөх, цаашлаад өтгөн хатах гээд хүндэрлүүдтэй тулгардаг. Иймээс 12 сар гарангуут өдөр бүр 2ш Активиа тараг уугаад эхэлдэг. Activia Mongolia бүх супермаркетуудаар байгаа даа. Хүссэн даашинзандаа багтах хамгийн энгийн амархан арга шүү.

За надад бас маш их ирдэг асуултууд байдаг, тэрний нэг нь Merrige даруулгаа хаанаас авсан бэ? Миний авсаныг та хараад өгөөч яг оригинал нь мөн байна уу? гэх мэт асуулт найзууд ээжүүд дагагчдаас маань өдөр бүр ирдэг. Тиймээс би өөрийн биеэр Merrige Mongolia ийн Монгол дахь албан ёсны борлуулагч дээр зорьж очиж мэдээллийг нь хүргэлээ. Бас өөртөө шинэ ирсэн загваруудаас нь өдөр тутамд болон гоёлын даашинзны дотуур өмсөхөөр авлаа. Амаржсан ээжүүд мөн жин ихтэй бүсгүйчүүд бодисын солилцоо муу байдаг учраас маш их хавагнасан байдаг тэгвэл Merrige даруулга нь цусны эргэлтийг хурдасгаж өгсөнөөр хаван хөөгдөж жин багасдаг сайн талтай юм байна лээ шүү.

Гоёотой баяр хамгийн гоё гээд дулаахан сайхан бэлгийн багцнууд гарсан байна лээ ээжүүдээ. Хайртай хүмүүстээ бэлэглэх хамгийн гоё бэлгээ би Галлериа Улаанбаатар Galleria Ulaanbaatar их дэлгүүрт байрлах GOYO Cashmere аас сонгосоон. Шинэ жилийг тохиолдуулаад хямдралтай байгаа дээр нь амжиж дулаахан бэлгээ сонгоорой.

Бид 4 Sansar supermarket chain дэлгүүрлүү зорьж очиж Гүнжээгийн хэлдгээр "Шинэ жилийн өвөө"-тэй уулзсан байгаа. Аавых нь ажлын газраас өгсөн бэлгийг гэртээ санамсаргүй задалтал Санта өвөөгийн Гүнжээ Бүжка 2т зориулж бичиж илгээсэн захиа дотроос нь гарч ирээд маш хөөрхөн утга агуулгатай сургамжтай хүүхдэд урам өгсөн үгстэй байсан. Даанч гэнэтийн бэлэг задлалт байсан учраас тухайн мөчийг нь бичлэг хийж авч амжаагүй. Тэгсэн харин Санта өвөө Сансар супермаркетын салбар дээр сууж байгаа ирээд захиагаараа сугалаа сугалаарай гэхээр нь охидуудыхаа хүслийг биелүүлэхээр дагуулж очиж Санта өвөөтэй нь уулзуулсан байгаа. Гүнжээ шинэ жилийн өвөөгөө санаад байнаа л гээд байна ккк. Та нар маань ч бас бяцхан үрстэйгээ хамт очиж хөөрхөн Сантатай нь уулзуулаарай. Аз ёндоогоо үзээд Байгаль далайд гэр бүлээрээ аялаарай ккк.

Та нарт маань гэрт чинь өөрийн гэсэн гоо сайханы гоё чамин тольтой тусгай тусдаа ширээ байдаг уу? Эмэгтэй хүн бүр л тийм хөөрхөн ширээтэй өөрийн булантай болохыг дотроо бяцхан мөрөөддөг байх тэ? Тэгвэл би нь энэ удаагийн влогынхоо бэлгээр та нартаа Сайн тавилга үндэсний үйлдвэрлэгчийн урласан маш хөөрхөн гоо сайханы цэмцгэр ширээг бэлэг болгон өгөхөөр шийдээд Сайн тавилга -ыг сонгосон байгаа. Бас хүүхдүүдийнхээ өрөөнд цэвэрхэн комод шүүгээ, хувцасны шкафтай нь захиалсан. Чанар чансаатай үзэмжтэй үнэ хямд өргөн сонголтоор та бүхний хүссэн тавилгыг маш богино хугацаанд үйлдвэрлэж байгаа юм байна лээ шүү.

Энэ их ажлуудын ард ядарсан царай гундуухан арьстай явахгүй байгаагын маань гол нууц охь нь үүдэл эсээс гаргаж авсан японы эрдэмтэдийн бүтээсэн топ 10 бүтээгдэхүүний нэг Celldio нэг дор бүгдийг агуулсан серум маань байгаа шүү. Хэрэглээд хагас сар болж байна. Арьс маань өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлж эрүүлжүүлж эмчилж бүх асуудлаа үүдэл эсийн тусламжтайгаар шийдэж байгааг нь өдөр ирэх тусам нүдээрээ харж гайхан биширч байна.
Баярлалаа Celldio Mongolia.
The Busy Mom Diary by Urankholboo Part34

The Busy Mom Diary by Urankholboo Part34 @thebusymomdiarybyurankholb6692

SHARE TO X SHARE TO REDDIT SHARE TO FACEBOOK WALLPAPER