@thebusymomdiarybyurankholb6692
  @thebusymomdiarybyurankholb6692
The busy mom diary by Urankholboo | BUSY MOM OF DIARY 54 @thebusymomdiarybyurankholb6692 | Uploaded August 2021 | Updated October 2024, 5 hours ago.
Сайн байцгаана уу, Завгүй хөдөлмөрч ээжүүддээ дэлгэр сайхан намрын налгар өдрүүдийн мэнд хүргэе. Бид #busy_mom_of_diary влогоо амралтын саруудад тасалдалгүй, амьд харилцаагаа илүү бат бөх байлгахын тулд 7 хоногийн үйл явдлаа багцлан хүргэсээр өнөөдөр 54 дэх дугаараа та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо.

Дуу хөгжмийн ертөнцөд #comeback хийж, цоо шинэ уран бүтээл гаргахаар анхны luxury, тансаг зэрэглэлийн Nano Fashion #STYLEE брэндтэйгээ хамтран ажиллаж буйгаа энэхүү влогдоо багтаалаа. Удахгүй 9 сараас цоо шинэ уран бүтээлээрээ уулзацгаана гэдэгт итгэлтэй байна 🥰

Энэ зуныг гэр бүл, ажилдаа илүү анхаарч өнгөрүүлсэн ба тун удахгүй мэндлэх #Уранхолбоо брэндээ хөгжүүлэлт илүү төвлөрөн ажиллалаа. Тэсэн ядан хүлээж буй 9 сар бол маш гайхамшигт явдлаар дүүрэн, олз омог ихтэй сар болно гэж ихэд билэгшээн догдлон сууна. Та нар маань ч гэсэн энэ цаг бүрт хамтдаа байгаарай ❤️

Мөн энэ удаа хүүхдүүдийнхээ шүдэнд урьдчилан сэргийлэх байдлаар үзлэг, эмчилгээ хийлгэхээр өөрсдийн байнгийн үйлчлүүлдэг Megadent Oral Care Center шүдний эмнэлэгт том охиныхоо шүдэнд цоорлоос хамгаалах түрхлэг түрхүүлээд гаргалаа. "Шүд эрүүл бол бие эрүүл" гэдэг үгийг баримталж, хүүхдүүдийнхээ шүдэнд цаг заваа гаргаарай 🙂 Охидуудынхаа шүдэнд санаа зоволгүй, амар тайван байх боломжийг олгодог #Megandent_oral_care_center-ийн хамт олондоо баярлалаа 🙏🏻😊

Мөн бид хүүхдүүдийнхээ унших дадлыг суулгаж өгөхийн тулд аав, ээжийн хувьд маш их хичээж байгаагийн зэрэгцээ хоёр дахь охин маань сургуульд орох бэлтгэлээ хэрхэн хийж байгааг нь та нартаа харууллаа.

Мөн бид зун амарч чадаагүй учир дотны найзынхаа урилгаар өөрийнх нь бүтээсэн Good resort амралтын газарт очиж 3 хоног агаар салхинд ач тухтай амраад ирлээ. Энэ цаг хүртэл байсан та бүхэндээ баярлалаа.
Энэхүү влогийг хамгийн олон группүүдэд шейр хийж, хамгийн сайхан сэтгэгдэл бичсэн нэг азтай бүсгүйд #Stylee брэндийн гарын бэлгийг бэлдсэн байгаа шүү 😍

Ингээд влогтойгоо хамт байгаарай ❤️❤️❤️
BUSY MOM OF DIARY 54The Busy Mom Diary by Urankholboo Part34

BUSY MOM OF DIARY 54 @thebusymomdiarybyurankholb6692

SHARE TO X SHARE TO REDDIT SHARE TO FACEBOOK WALLPAPER