@thebusymomdiarybyurankholb6692
  @thebusymomdiarybyurankholb6692
The busy mom diary by Urankholboo | The Busy Mom Diary by Urankholboo part26 @thebusymomdiarybyurankholb6692 | Uploaded October 2018 | Updated October 2024, 2 hours ago.
Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл №26

Сайн байцгаана уу хонгорхон, цэвэр ариухан охид эмэгтэйчүүд ээжүүд эгч дүү нар минь. Энэ удаагийн дугаараа зөвхөн нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйчүүд ээжүүд та нартаа зориулж байгааг маань хүлээн авна уу.

Надад хувийн чатаар өдөр бүр хэдэн зуугаараа ирдэг маш олон асуулт болон хүсэлтүүдэд хариу өгөх үүднээс Unimed International Hospital эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч, Нөхөн үржихүй, үргүйдлийн чиглэлээр ОХУ-д Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан Монгол Улсын анхны иж бүрэн Үр шилжүүлэн суулгах төвийг үүсгэн байгуулагч, нөхөн үржихүйн чиглэлээр 17 жилийн ажлын туршлагатай нарийн мэргэжлийн Р.Хадбаатар эмчтэйгээ уулзуулж үнэтэй зөвлөгөө авсан байгаа. Та нар маань анхааралтай үзээрэй.

Бүжка маань UB Music Academy -ийн Төгөлдөр хуурийн дугуйландаа яваад нотнуудтайгаа танилцаад эхнээсээ хөөрхөн жижигхэн аянууд тоглож сурч байгаа, Г.Энхлэн багшдаа баярлалаа.

Та нар маань санаж байгаа бол United Colors of Benetton Mongolia -ийн захирал Н.Оюунбат эгч маань манай 5 охиныг 12 нас хүртэл нь бүрэн хувцаслах онцгой сайхан эрхийг гэр бүлд маань бэлэглэж намайг хэлэх үггүй болгож, хагартал минь баярлуулж байсан. Өнгөлөг чанартай шинэ бараанууд ирсэн болохоор нь өвлийн сонголтуудаа хийнгээ ээж нартаа бас давхар мэдээлэл хүргэлээ.

Би өөртөө мөн эрүүл мэнд гоо сайхандаа за бүр цаашлаад хосын харилцаандаа хийсэн нэгэн томоохон нээлт бас хөрөнгө оруулалтаа энэ дугаартаа та нартайгаа ичиж нуулгүйгээр хуваалцахыг хүслээ. Эмэгтэй хүний 2-дох зүрх болсон тэр нандин орон зай бол мэдээж бидний ҮТРЭЭ юм. Өөрөөрөө төрсөн ч бай, хийсвэрээр төрсөн ч бай хүүхэд л тээж түрүүлсэн бол үтрээний булчинд маань их бага гэлтгүй өөрчлөлтүүд орж байдаг юм байна. Удаан судалж олон газраас сонголт хийсний үндсэн дээр би Infinite арьс, гоо заслын эмнэлэг -ийг 100% бүр 200% ийн итгэлтэйгээр сонгож өөрийн дотоод далд гоо сайханаа даатгаж, Монголд анх удаа оруулж ирсэн Америкийн FDA чанарын тэмдэгтэй 2018 оны №1 Vaginal Hifu Ulthera аппаратаар мэсийн бус эмчилгээг хийлгэсэн байгаа. Энэ мэдээлэл маш олон ээжүүд эмэгтэйчүүдэд маань тулгамдаад байгаа асуудлаа шийдэхэд нь томоохон хувь нэмэр болно гэдэгт би итгэлтэй байна.

За тэгээд төгсгөлд нь миний амьдралын юугаар ч орлуулашгүй өмөг түшиг сахиусан тэнгэрүүдээ та нартаа танилцуулж хөгжилтэй хөгтэй халуун яриа өрнүүлсэн байгаа. Аав ээжээс гурван биендээ бэлэг болон заяагдсан Уян Уран Номин холбоонууд билээ бид. Амьдралын баяр гунигтай бүхий л үед хамт байдаг та хоёртоо хайртай шүү. Би эгчтэй бас дүүтэй азтай хөөөн ккк
The Busy Mom Diary by Urankholboo part26The Busy Mom Dairy By Urankholboo Part39The Busy Mom Diary by Urankholboo Part33The Busy Mom Diary by Urankholboo part13The Busy Mom Diary By Urankholboo Part50The Busy Mom Dairy By Urankholboo Part40Эх үрсийн баярт зориулсан тусгай дугаар Азтан+БэлэгThe Busy Mom Diary by Urankholboo part20The Busy Mom Diary by Urankholboo part17Yummy TimeThe Busy Mom Diary by Urankholboo Part35The Busy Mom Diary by Urankholboo part28

The Busy Mom Diary by Urankholboo part26 @thebusymomdiarybyurankholb6692

SHARE TO X SHARE TO REDDIT SHARE TO FACEBOOK WALLPAPER