@thebusymomdiarybyurankholb6692
  @thebusymomdiarybyurankholb6692
The busy mom diary by Urankholboo | The Busy Mom Diary by Urankholboo part22 @thebusymomdiarybyurankholb6692 | Uploaded August 2018 | Updated October 2024, 1 hour ago.
Хамгийн сайхан өдрийн мэндийг хүргэе та нартаа!
Амралтууд нь дуусцгааж хотын их хэмнэлдээ эргэн ирцгээсэн үү?
Би нь энэ долоо хоногт өмнөх дугааруудыхаа азтангуудтайгаа уулзаж бэлгүүдийг нь гардуулж өгсөн байгаа. Нэг азтан маань надтай хамт Paragliding Club Mongolia шүхрээр ниссэн бол, нөгөө азтай бүсгүй маань Италийн алдарт Carpisa Mongolia брэндийн 438,000 төгрөгийн үнэ бүхий аялалын чемоданы эзэн болсон байгаа.

Наадмын дараа намар гэдэг дээ... Намрын их бэлтгэлдээ ээж хүүхдүүд маань орцгоосон уу? Хичээл сургуулийн бүтэн жилийн эхлэл болохоор Бүжка бид 2 бас бэлтгэлээ базаалаа.

Энэ удаагийн тэмдэглэлээрээ "Завгүй ээж" нь ер нь хүүхдээ яаж хичээлийн шинэ жилд бэлдэх вэ гэдэг талаар зөвлөхийг хичээлээ.
Хүүхдийнхээ шүдийг нэн тэргүүнд шүдний эмч эмнэлэгт үзүүлж эмчилгээ үйлчилгээ авч амны эрүүл ахуйг сахин хамгаалаарай ээжүүдээ. Шүд эрүүл бол бие эрүүл!

Мөн сургуульд орж байгаа хүүхдүүдээ нүдний эмчид үзүүлээд харааг нь нэг шалгуулчих шаардлагатай шүү. Хараа мөн сонсголд нь асуудал байгааг ихэнхи ээж аавууд маань сайн анзаарч анхааралгүй 1-р ангид оруулсанаар хүүхэд нэг л биш байгааг ангийн багшаас нь анх мэдэж байх жишээтэй.

За цаашлаад хүүхдүүдээ жилдээ ядаж нэг удаа бүтэн биеийн ерөнхий шинжилгээнд заавал хамруулж байгаарай ээж аавууд минь. Хүүхэд эрүүл саруул насанд хүрсэн хүн болох нь цэвэр эцэг эх биднээс хамааралтай шүү. Сүүлийн үед 2 бага ихэрүүддээ илүү анхаарал халамж тавиад мөн зуны улиралд гээд Д витамин Бүжкадаа уулгахгүй байсан их бурууджээ. Та нар маань бас над шиг ийм алдаа гаргасан бол витамин Д гийн шинжилгээ өгүүлээд үзээрэй.

0-12 сартай нярай хүүхэдтэй ээжүүддээ мэргэжлийн эмчийн хамт "Хүүхдийн хөгжлийн хоцрогдол" -ийн талаар зөвөлгөө хүргэсэн байгаа. Хэдий хүүхэд бүр өөр боловч энэ ерөнхий чадвар чадамжууд сар бүртээ байна уу гэдгийг ээжүүд минь сайн ажиглаж байгаарай.

Мэдээж хичээл сургуулийн хамгийн чухал зүйл бол хүүхдийн бүтэн жил үүрч явах цүнх байдаг. Бүжка бид 2 нилээд судалсаны эцэст Английн алдарт Oxford их сургуулийн албан ёсны брэнд цүнхнээс сонголтоо хийсэн байгаа.

Их ажил хийж хүүхэддээ өдөржингөө үйлчилсэн ээж орой нь нөхрийнхөө зөвөлсөнөөр алжаал ядаргаагаа тайлахаар спа үйлчилгээнд орсон байгаа. Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг бол миний бодлоор Эм хүний жаргал спа үйлчилгээнд ороход гэж хэлмээр л байлаа шүү ккк.
The Busy Mom Diary by Urankholboo part22The Busy Mom Diary by Urankholboo part7The Busy Mom Diary by Urankholboo Part36The Busy Mom Diary by Urankholboo Part31The Busy Mom Diary by Urankholboo part2The Busy Mom Diary by Urankholboo part16The Busy Mom Diary By Urankholboo Part45The Busy Mom Diary by Urankholboo part5The Busy Mom Diary by Urankholboo part23The Busy Mom Diary by Urankholboo part1The Busy Mom Diary By Uranklholboo Part44 (Охидын баллет, Гэр бүлийн элч, Номын баяр Амай, Эко тор)The Busy Mom Diary by Urankholboo part10

The Busy Mom Diary by Urankholboo part22 @thebusymomdiarybyurankholb6692

SHARE TO X SHARE TO REDDIT SHARE TO FACEBOOK WALLPAPER