@thebusymomdiarybyurankholb6692
  @thebusymomdiarybyurankholb6692
The busy mom diary by Urankholboo | The Busy Mom Diary by Urankholboo Part36 @thebusymomdiarybyurankholb6692 | Uploaded January 2019 | Updated October 2024, 1 hour ago.
Сайн байцгаана уу хөөрхөнүүд минээ

"Завгүй Ээжийн Өдрийн Тэмдэглэл" ийн 36 дахь дугаар буюу төрсөн өдрийхөө шинэхэн тэмдэглэлээр та нартайгаа уулзаж байгаадаа баяртай байна.

Алтан дэлхийд алдхан биеийг минь төрүүлж өсгөсөн ачит сайхан аав ээж хоёртоо хязгааргүй ихээр талархнам. Ариун хэвлийгээс зулай зулайгаа гишгэж төрсөн энхрий хонгор эгч дүү хоёртоо талархнам. Халуун дулаан хайраар намайгаа хайрласан хувь заяаны түшиг ханьдаа талархнам. Энгэр цээжийг минь ангир сүүгээр ивлүүлсэн эрдэнэт нандин охиддоо ижий нь талархнам. Энэхэн биеийг минь эрдэмээр тэтгэсэн эрдэмт номын багш нартаа талархнам. Эрээд сураад олдошгүй энгүй сайхан найзууддаа талархнам. Энэ бүхнийг минь уншин суугаа ээжүүд, бүсгүйчүүд, охидууд, үзэгч та нартаа талархнам Би...

Энэ дугаартаа төрсөн өдөртөө зориулж хийсэн зураг авалтын хэсгээсээ оруулсан байгаа. Надад зориулж гоёмсог даашинзыг ур ухаанаа гаргаж ганцхан өдрийн дотор урласан найз дизайнер Noyon Kadr -таа баярлалаа.

Бас яаж зүгээр байхав өөрийгөө болон ээжийгээ бас энэ влогын азтан болох сайхан бүсгүйчүүдээ баярлуулахаар Zaisan Square-д байрлах Чех улсын органик 100% байгалийн гаралтай Botanicus Mongol албан ёсны дэлгүүрээр зочилсон байгаа. Угаасаа би гэр бүлийхээ хоол хүнс хийгээд бусад хэрэглээг аль болох Органик байлгахыг хичээдэг болсон. Botanicus-ийн гар аргаар шахаж хийсэн гар нүүрний хүүхдийн бүр цаашлаад эмэгтэйчүүдийн ариун цэврийн савангуудгүйгээр, үс уналтын эсрэг силикон агуулаагүй шампуньгүйгээр, алжаал ядаргааг минь тайлдаг ванны хөөсгүйгээр, амин тоснуудгүйгээр байж чадахгүй болсоон би нь ккк. Органик сонголтын эрхэмлэдэг ээжүүд бүсгүйчүүд минь очоод нэг сонирхоорой.

Энэ жил төрсөн өдрөө хайртай бүхэнтэйгээ эрүүл агаарт урьд өмнө хийж тэмдэглэж байгаагүйгээрээ өнгөрүүлсэн байгаа. Урилгыг минь хүлээн авч хүрэлцэн ирсэн бүх эрхэм сайхан найзууддаа маш их баярласан шүү. Бас өнөр гэр бүлийг минь хэдэн өдөр эрүүл агаарт аятай тухтай амрах бүх боломжоор хангаж найрсаг сайхан үйлчилгээг үзүүлсэн TERELJ MOUNTAIN LODGE ийн хамт олонд баярлалаа. Манай гэр бүлийн хувьд ер нь хотоос хол ойр янз бүрийн амралтанд олуулаа очиж амардаг ч эднийх шиг уулын нөмөрт байгалийн сайханд дув дулаахан бас сайн үйлчилгээтэй байсан нь цөөн.

Хамгийн Extreme адал явдалтай инээд хөөртэй байсан аялал маань НОХОЙ ЧАРГА Dog Sledding Mongolia Анандын маань хөтөлж явуулсан аялал байсаан ккк. Магадгүй та хараад амьтан зовоолоо гэж бодож юуны магад, тэгвэл энэ Хаски үүлдэрийн нохойнууд маань гадаа хүйтрэх тусам бас давхих тусмаа сэргэж аз жаргалтай болдог юм байна лээ шүү. Голын мөсөн дээр салхи залгилалан нохой чарга хөллөн зугаалах бас нэгэн стресс тайлах өвөрмөц аялал байлаа.

Xовор учирлаар надтай ижил 1-р сарын 7-нд нэг өдөр хорвоод мэндэлсэн үзэгч найзууд байвал бичиг баримтаараа баталгаажуулаад миний гарын бэлгийн эзэн болоорой!
The Busy Mom Diary by Urankholboo Part36The Busy Mom Diary by Urankholboo Part31The Busy Mom Diary by Urankholboo part2The Busy Mom Diary by Urankholboo part16The Busy Mom Diary By Urankholboo Part45The Busy Mom Diary by Urankholboo part5The Busy Mom Diary by Urankholboo part23The Busy Mom Diary by Urankholboo part1The Busy Mom Diary By Uranklholboo Part44 (Охидын баллет, Гэр бүлийн элч, Номын баяр Амай, Эко тор)The Busy Mom Diary by Urankholboo part10The Busy Mom Diary by Urankholboo part27The Busy Mom Diary by Urankholboo part15

The Busy Mom Diary by Urankholboo Part36 @thebusymomdiarybyurankholb6692

SHARE TO X SHARE TO REDDIT SHARE TO FACEBOOK WALLPAPER