@thebusymomdiarybyurankholb6692
  @thebusymomdiarybyurankholb6692
The busy mom diary by Urankholboo | Миний ажлын нэг өдрөөр аялах уу PART 51 @thebusymomdiarybyurankholb6692 | Uploaded June 2021 | Updated October 2024, 1 hour ago.
Хаая хөөрхөнүүдээ 🥰🥰🥰

Влогоороо уулзалгүй багагүй хугацаа өнгөрчээ тэ 😍

ЗАВГҮЙ ЭЭЖИЙН ЗАВГҮЙ НЭГ ӨДРӨӨР АЯЛЦГААЯ 😗

Сүүлийн саруудад манай улсад коронавирусийн халдвар ихэсч шинжилгээ өгсөн 5 хүн тутмын 1 хүн нь халдвартай байна гэсэн мэдээлэл гарчээ. Та хэд маань халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлаарай. Хэдүүлээ энэ аюулт өвчнийг даваад гарцгаана шүү 💪🏻💪🏻💪🏻

Манай гэр бүлийн хувьд өглөө сэрмэгцээ хамтдаа цайгаа уугаад, дархлаагаа дэмжих нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг бараг хэвшилтэй болсон. Цар тахалтай байгаа энэ үед хамгийн ухаалаг, зөв аргаар дархлаагаа дэмжих нь зүйтэй байдаг. Тэр ч утгаараа олон сарын турш судалж байгаад өдөр тутамдаа хөх ногоон замгийг хэрэглэж байгаа. ДЭМБ-аас #спирулина хөх ногоон замгийг хөгжиж буй орнуудад бүх насныханд, ялангуяа бага болон өсвөр насны хүүхдүүдийн шим тэжээлийн дутагдал, уураг тархины өсөлт хөгжилтэнд зайлшгүй хэрэгцээтэйг онцолж, байнга хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Ээжүүд та хэд минь дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Спирулина / Spirulina шүлтлэг замаг хэрэглэгчидийн нэгдсэн групп аваарай.

Ингээд ажилруугаа очиж, зарим ажлуудаа амжууллаа. Үзэгч та бүхэн минь намайг "Tara Vision" нэртэй өөрийн маркетингийн агентлагтайг мэдэх биз ээ. Манай агентлаг маань маркетингийн туслалцаа авахыг хүссэн хүн бүхэнд брэндбүүк, лого, постер, зөвлөх үйлчилгээг Tara Vision Agency агентлагаараа дамжуулан хүргэж байна. Мөн агентлаг маань нийгмийн хариуцлагын хүрээнд Nano International LLC-тэй хамтран 1000 хүүхэд баярлуулах үйл хэрэгт оролцохоор болсон. Та хэд маань энэхүү влогний доор коммент хэсэгт хаана, хэнд, ямар хүмүүст өгөх талаар мэдлэг мэдээллээ хуваалцаарай😇

Мөн миний амьдралын хамгийн дурсамжтай үеийг бүтээлцсэн "Ододтой бүжиглэе" шоуныхаа финалын шатанд очиж, найзуудтайгаа уулзлаа 😇 Үнэхээр сэтгэл догдлуулсан мөч болж өнгөрсөн шүү

Бас нэг сайхан үйл явдал болсон нь 06 дугаар сарын 11-13 хооронд номын баяр маань болж, "Тод гэрэлтэх бүсгүй" номоороо 2 дахь жилдээ амжилттай оролцлоо. Та хэд маань номыг маань уншихыг хүсвэл #MPLUS-аас авах боломжтой 😘
Үүний дараа ажлуудаа цэгцэлчихээд, сэтгэлээ сэргээхээр #roller буюу дөрвөн дугуйт унаж, охинтойгоо хамт цагийг зугаатай өнгөрүүллээ. Аа бас эмэгтэйчүүд бидний сэтгэлээ сэргээдэг газар юу гээч... Мэдээж дэлгүүр хэсэх... Зун болж байгаатай холбоотой аялалд зугаалганд өмсөх биед эвтэйхэн, бас загварлаг хувцаснуудаа базаагаад авчихлаа шүү. Та бүхэн минь сонирхож байвал E TOD shop чанартай хүнс, барааг хамгийн хямдаар дэлгүүрээс аваарай 💜

Ингээд та бүхэн минь ээлжит влогоо тухлан сууж үзээрэй 💜💜💜
Миний ажлын нэг өдрөөр аялах уу PART 51The Busy Mom Diary by Urankholboo part12The Busy Mom Diary By Urankholboo Part46The Busy Mom Diary by Urankholboo part25The Busy Mom Diary By Urankholboo Part43The Busy Mom Diary by Urankholboo Part42The Busy Mom Diary by Urankholboo part22The Busy Mom Diary by Urankholboo part7The Busy Mom Diary by Urankholboo Part36The Busy Mom Diary by Urankholboo Part31The Busy Mom Diary by Urankholboo part2The Busy Mom Diary by Urankholboo part16

Миний ажлын нэг өдрөөр аялах уу PART 51 @thebusymomdiarybyurankholb6692

SHARE TO X SHARE TO REDDIT SHARE TO FACEBOOK WALLPAPER